Найман жилийн дотор нэг сая 330 мянга гаруй мод тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2022-02-14 17:43:14
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт цөлжилтийн эсрэг найман жилийн дотор нэг сая 330 мянга гаруй мод тарьжээ.
Тус аймаг нь 165 мянган км2 газар нутагтай бөгөөд нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд цөлжилт, газрын доройтлын судалгааг 2017 онд Геоэкологийн хүрээлэнгийн Цөлжилтийн судалгааны төвөөр хийлгэсэн. Уг судалгаагаар аймгийн нийт нутаг дэвсгэрийн 97,6 хувь нь их, бага хэмжээгээр цөлжилтөд өртсөн гэж гарчээ.
2014 оноос хойш 97 булгийн эх хашсан гэж аймгийн БОАЖГ-аас мэдээллээ. Мөн 440,2 га талбайг нөхөн сэргээсэн байна.


Холбоотой мэдээ