Тонгад интернэт сүлжээг сэргээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2022-02-23 15:33:49

НУКУАЛОФА. /DW/. Тонгад усан доор орших Хунга-Тонга-Хунга-Хаапай галт уул дэлбэрснээс хойш таван долоо хоногийн дараа усан доорх кабелийг засварлан интернэт сүлжээг сэргээсэн талаар тус улсын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мягмар гарагт мэдээлжээ.


Тодруулбал, гол арал болох Тонгатапу болон Эуа арлын оршин суугчид дижитал сүлжээнд эргэн нэвтрэх боломж бүрдсэн байна. “Гол арлын оршин суугчид интернэт ашиглах боломжтой болж байна” гэж холбогдох албаны төлөөлөгч “Reuters” агентлагт утсаар мэдээлжээ.


Нэгдүгээр сарын сүүлээр болсон галт уулын дэлбэрэлтийн улмаас Аляск, Япон, Өмнөд Америкт цунами үүссэн юм. Тонга улсын Засгийн газрын мэдээлснээр, улсын нийт 105 мянган хүн амын 84 хувь нь гамшигт нэрвэгдсэн байна. Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас гурван хүн амиа алдаж, олон байшин барилга сүйджээ.

Холбоотой мэдээ