”Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал" сургалт болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2022-02-24 13:40:17
Өмнөговь /МОНЦАМЭ/ Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хандах нийгмийн хандлагыг сайжруулах, тэдэнд тулгарч буй нийгмийн болон орчны саад бэрхшээл, ялгаварлан гадуурхах хандлагыг арилгах зорилго бүхий олон улсын оюуны өмчийн эрхтэй ”Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал” сургалтыг Өмнөговь аймагт зохион байгуулж байна.
Сургалтад БШУГ, ГБХЗХГ, НТБТ-ийн багш мэргэжилтнүүд, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөл”-ийн гишүүд, СӨБ-ын арга зүйч нарыг хамруулж байна. Мөн ХХҮГ, ерөнхий боловсролын зургаан сургуулийн захирал нийгмийн ажилтнууд, Даланзадгад сумын ЗДТГ-ын мэргэжилтнүүд, 8 багийн дарга, нийгмийн ажилтнуудыг хамруулна. Аймгийн ЗДТГ-аас “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо”-той хамтран зохион байгуулж байгаа уг уг сургалт хоёр өдөр үргэлжилнэ.
Ташрамд, Өмнөговь аймагт 2021 оны жилийн эцсийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 2211 иргэн байгаагийн 44,2 хувь нь буюу 979 нь эмэгтэй. Нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 16,1 хувь нь буюу 357 нь хөдөлмөр эрхэлж байна.
Холбоотой мэдээ