Австралид аадар борооны улмаас зургаан хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ankhbayar.abr@yahoo.com
2022-02-28 12:07:44

СИДНЕЙ. /AFP/. Австралийн Квинсланд мужид олон хоног үргэлжилсэн аадар борооны улмаас зургаан хүн амиа алджээ.


Тус улсын зүүн нутагт сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд тохиолдоогүй энэхүү байгалийн гамшгийн улмаас орон сууц, зам талбай усанд автаж, автомашинууд урсжээ.


Квинсланд мужийн захирагч А.Паласчук иргэдийг аль болох гадагш гарахгүй, гэртээ байхыг уриалсан байна.


Тэрбээр аадар бороо ирэх долоо хоногт зогсолтгүй үргэлжлэн орж, улмаар Брисбэн хотын 1400 гаруй байшин барилга үерт автах эрсдэлтэй байгааг анхааруулжээ. 

Холбоотой мэдээ