"Эмэгтэйчүүд асуудал ба шийдэл" уулзалт хэлэлцүүлэг болов

ОРОН НУТАГТ | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2022-03-03 18:15:33

Өмнөговь /МОНЦАМЭ/ Аймгийн Гэр бүл эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах хөтөлбөрийн хүрээнд "Эмэгтэйчүүд асуудал ба шийдэл" уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа гэж Өмнөговь аймгийн ГБХЗХГ-аас мэдээллээ.

Аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ, ГБХЗХГ хамтран Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж гэрээр хүүхдээ асарч байгаа ээжүүдийн төлөөллийг урьж уг уулзалтыг хийсэн байна. Эмэгтэйчүүдэд өөрийгөө хайрлаж, бусдыг хайрлах тухай, эрэгтэйчүүдийн дундаж наслалт бага байгаа, эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалд эмэгтэйчүүд анхаарах шаардлагатай, гэрээр хүүхдээ асарч байгаа ээжүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хөндсөн. Мөн төрөх тасгийн үйлчилгээ, орны асуудал, төрхийн дараах сувилгаа үйлчилгээ, шийдвэрлэх гарцын тухай хэлэлцлээ.

Уг уулзалтыг өглөө эрт гэсэн тодотголтойгоор хийсэн бөгөөд уулзалтад ирсэн эмэгтэйчүүд тус бүр 10 бүсгүйд "Хайраа хайрлая, хандлагаа өөрчилье, хамтдаа үлгэрлэе" уриалга хүргэхээр болов. Мөн нийгмийн амьдралд эмэгтэйчүүдийн тэгш оролцоог нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.

Холбоотой мэдээ