Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Хилийн чанад дахь монголчуудын зөвлөлийн тэргүүнтэй уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2022-03-05 09:17:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл ТББ-ын Тэргүүн Н.Номун-Эрдэнийг энэ сарын 3-нд хүлээн авч уулзан, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.


Уулзалтын үеэр “Дэлхийн Монголчууд II”-ын хүрээнд хилийн чанадад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, монгол сургууль, Монголчуудын холбоодын үйл ажиллагааг дэмжих, эх орноо гадаадад сурталчлах зэрэг асуудлаар санал солилцож, хамтран хэрэгжүүлэхээр тохиролцов.


Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл нь гадаадад амьдарч буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, дэмжих, эх орноо сурталчлах 47 улсад үйл ажиллагаагаа явуулдаг томоохон байгууллага юм.

 

Холбоотой мэдээ