Сувиллын үйлчилгээтэй цэцэрлэгтэй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Улаангом сумын Улсын
тэргүүний 5 дугаар цэцэрлэгийн 75 хүүхдийн байрны
шинэ
өргөтгөл,
сувиллын үйлчилгээний төвийн нээлтийн үйл ажиллагаа
өнөөдөр
боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын дарга Г.Болор-Эрдэнэ
тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм.
Увс аймагт
анхны сувиллын
үйлчилгээтэй цэцэрлэгийг байгуулж байгаа нь энэ юм. Тус цэцэрлэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн анги нээж, одоогоор найман
хүүхдийг хүлээн авч үйлчилгээ үзүүлж байна.
Энэхүү сувиллын үйлчилгээний
төв нь зургаан төрлийн нэмэлт үйлчилгээ үзүүлэх
аж. Тухайлбал, бариа
засал, усаар
чийрэгжүүлэх эмчилгээ, хөдөлгөөн эрүүл мэнд дэмжсэн тоглоом, сувиллын
хоол, чийрэгжүүлэх дасгалаас гадна өдөр
бүр хүүхдүүдэд цэгэн массаж хийдгээрээ давуу талтай байна.