“Илүүдэл жингүй -Эртэч Монгол” аянд нэгдэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Сайншанд сумын ЗДТГ-ын ажилтан, албан хаагчид “Илүүдэл жингүй -Эртэч Монгол” аянд нэгджээ.
Сайншанд сумын ЗДТГ-ын алба хаагчид өглөө бүр тус тусын ажлын албаны байрандаа дасгал хөдөлгөөнд идэвхтэй хамрагдаж байгаа аж.
Энэ аян 2022 оны зургаадугаар сарын 1-нийг хүртэл ажлын өдрүүдэд 06.30-07.30 цагийн хооронд явагдах юм. Мөн Сайншанд хотын БТСГ-ын зааланд өглөө бүр тус аяны хүрээнд иргэд хөдөлмөрчид цугларч
дасгал хөдөлгөөн хийж байна.