Шатрын тэмцээнд улсын зэрэг цолтой мастерууд оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАймгийн баяр наадмаар уламжлал болгон зохион байгуулагддаг шатрын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
Аймгийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд улсын зэрэг цолтой найм, нийт 25 шатарчин оролцсоноос 1-р байранд дэд мастер Ж.Алтангэрэл, 2-р байранд дэд мастер П.Ганбаатар, 3-р байранд дэд мастер Д.Батбаяр, 4-р байранд Ё.Эрдэнэцогт /Эрдэнэбулган сумын 1-р баг/ 5-р байранд Б.Адъяа /Статастикийн газар/ нар тус тус шалгарчээ. 4-р байр эзэлсэн Ё.Эрдэнэцогтод Монгол улсын Шатрын холбооны 1-р зэргийн шатарчны өргөмжлөл олголоо.
Л.Булган