Монгол хүн сансарт ниссэний ой, “Булганчуудын бахархлын өдөр”-ийг тэмдэглэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-03-22 11:58:30

Булган /МОНЦАМЭ/ Монгол хүн сансарт ниссэн түүхэн үйл явдлыг "Булганчуудын бахархлын өдөр" болгон жил бүр тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн. Монгол хүн сансарт ниссэний ойг тохиолдуулан БНМАУ, ЗСБНХУ-ын баатар, сансрын нисгэгч, “Чингис хаан” одонт Ж.Гүррагчаатай аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ болон аймгийн удирдлагууд цахимаар уулзан, мэндчилгээ дэвшүүллээ. Аймгийн музейгээс сансрын нислэгтэй холбоотой түүхэн баримт, гэрэл зургийн үзэсгэлэнг аймгийн ЗДТГ-ын байранд гаргаж, иргэдэд сонирхуулж байна.

          Мөн монгол хүн сансарт ниссэний 41 жилийн ой, “Булганчуудын бахархлын  өдөр”-т зориулсан "Сансар 2022" марафон гүйлт Цогт хун тайжийн талбайд болж байна. 

Холбоотой мэдээ