Эрүүл мэндийн салбар "5с хөтөлбөр"-ийг нэвтрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-07-27 21:55:26
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн эрүүл мэндийн салбарт өнөөдрөөс "5с  хөтөлбөр" хэрэгжиж эхлэв. 

Эрүүл мэндийн газар болон Нэгдсэн эмнэлгийн 230 гаруй албан хаагчид Засаг даргын тамгын газрын уриалгыг дэмжиж "Сайн сортлох, сайн цэгцлэх, сайн цэвэрлэх, сайн шалгах, сайн хэвшүүлэх" зорилго дэвшүүлээд байгаа юм.

Эхний ээлжинд "Оюун ухаандаа хэрэгжүүлье, ажлын байранд эмх цэгцтэй байя, үйл ажиллагаа болон үйлчилгээгээ сайжруулая" гэсэн гурван зорилт тавьсан аж.

Эрүүл мэндийн байгууллагын дарга Ч. Алтантуул ажилчдын хариуцлага, дэг журмыг сайжруулах,үйлчилгээний цар хүрээг өргөжүүлэх, байгууллагын нэр хүндийг өсгөх ач холбогдол бүхий энэ хөтөлбөрт бусад байгууллагууд мөн адил идэвхтэй хамрахыг уриаллаа.

                          Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ