Даншиг наадмаар Хүй долоо худаг руу үнэгүй автобус үйлчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-07-28 13:09:58

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд  НЗДТГ, Бурханы шашны сүм, хийдүүдтэй хамтран зохион байгуулах“Даншиг наадам-Хүрээ цам-2016" шашин соёлын наадмын үеэр хотын төвөөс Хүй долоо худаг руу үнэгүй автобус явуулах болжээ.

“Даншиг наадам-Хүрээ цам-2016" шашин соёлын наадам ирэх сарын 6-7-нд “Хүй долоон худагт” болох юм. Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй уг наадмыг үзэх хүсэлтэй иргэд, жуулчдад зориулан их багтаамжийн 15 автобус “МУБИС-Хүй долоон худаг” чиглэлд үнэгүй явуулах юм.

Автобус 8 дугаар сарын 6-нд 08.00-22.00 цаг, 07-нд 07.00-22.00 цаг хүртэл үйлчилгээнд явах аж.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ