Эрүүл мэндийн чанар хүртээмжийг сайжруулах асуудлаар зөвлөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-03-28 15:32:01

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ИТХ-аас “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад тулгамдсан асуудал, шийдвэл” сэдвээр ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлага, эмч, сувилагч, ажилтнуудын  дунд нээлттэй сонсгол хэлэлцүүлгийг өнөөдөр /2022.03.28/ зохион байгуулж байна. 

Тус хэлэлцүүлэг аймгийн эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, тулгамдсан асуудлыг сонсох, тухайн асуудлын шийдлийг хамтдаа тодорхойлох зорилготой.

Нээлттэй сонсгол хэлэлцүүлэгт аймгийн удирдлагууд оролцож, эрүүл мэндийн чанар хүртээмжийг сайжруулах талаар орон нутаг  бодлого төлөвлөлтөө хэрэгжүүлэхэд уг салбар байгууллагын  нэгж, ажилтнуудын бүх талын дуу хоолойг сонсож байгаа юм.

Төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажиллагсад хоорондын түншлэл, харилцан хамтын ажиллагааны үндсэн дээр чанартай, хүртээмжтэй  эрүүл мэндийн үйлчилгээ тогтнохыг талууд онцолж байна.

Холбоотой мэдээ