“Багш спорт” наадамд 470 гаруй тамирчин спортын таван төрлөөр оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-04-04 09:25:59

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн боловсролын салбарт ажиллаж буй багш нарын дунд зохиодог “Багш спорт” спортын үйл ажиллагаа энэ оны дөрөвдүгээр сарын 3-нд эхэллээ.

Боловсролын салбарын багш, ажилтны хамтын ажиллагаа, арга зүй, технологийг түгээн дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох, ур чадвар бие бялдрыг хөгжүүлэх зорилгоор хоёр жилд нэг удаа зохиодог спортын наадамд 14 сумын 59 байгууллагын 470 гаруй тамирчин спортын таван төрлөөр оролцож байна.

2013 оноос хойш нийт таван удаа зохиосон наадамд давхардсан тоогоор 2300 гаруй багш, ажилчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаараа өрсөлдөж байжээ.

Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг “Алсын хараа–2050”, Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт идэвхтэй амьдралын хэвшилтэй иргэнийг бэлтгэх, "Чадварлаг багш" хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа юм.

Эдгээр бодлогын баримт бичгийн хүрээнд аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа-2” /2020-2024/ үйл ажиллагааны  хөтөлбөрт “Багш спорт-2022”  наадмыг зохион байгуулахаар тусгажээ.

Холбоотой мэдээ