Шалгуулагчдын 33 хувь нь ерөнхий шалгалтад тэнцэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-04-04 11:59:17
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Төрийн албаны ерөнхий шалгалтад оролцохоор Дундговь аймагт 108 хүн бүртгүүлж, 99 хүн шалгуулснаас 33 нь тэнцэж төрийн жинхэнэ албаны нөөцийн жагсаалтад бүртгэгдэх боломжтой боллоо. Энэ нь нийт шалгуулагчдын 33.3% нь болж байна.

Төрийн албаны өмнө нь зохион байгуулж байсан шалгалтуудтай харьцуулахад энэ удаа тэнцсэн хүмүүсийн эзлэх хувь харьцангуй өндөр байгаа бөгөөд шалгуулагчид бэлтгэл сайтай оролцсоныг зохион байгуулагчдын зүгээс онцоллоо.

Тус шалгалтыг зохион байгуулахад аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн гишүүд, ЗДТГ, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Тагнуулын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК, Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Дундговь аймаг дахь Цахилгаан түгээх шугам сүлжээ, Сайнцагаан сумын ЭМГ хамтран оролцсон бөгөөд энэ үеэр ямар нэг алдаа зөрчил, гомдол санал гараагүй байна. 

Холбоотой мэдээ