41 багийн 450 гаруй тамирчин өрсөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-04-04 16:15:24

Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсад Нутгийн удирдлагын байгууллага үүсэж хөгжсөний 30 жилийн ойн нэрэмжит Волейболын аймгийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 1-3-ны  өдрүүдэд Баянхонгор хотноо боллоо.

Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийт 41 багийн  450 гаруй тамирчин оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Тэмцээний эрэгтэй төрөлд Тэргүүн байрт Өлзийт сумын баг, дэд байрт Галуут сумын баг, гутгаар байрт Эрдэнэцогт сумын баг, эмэгтэй төрөлд Тэргүүн байрт Жинст сумын баг, дэд байрт Хүрээмарал сумын баг, гутгаар байрт Баацагаан сумын баг тамирчид тус тус шалгарлаа.

Тэмцээний хаалтын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Засаг дарга Д.Мөнхсайхан, ИТХ-ын төлөөлөгчид, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нар оролцож шагналыг гардуулан, тамирчдад баяр хүргэлээ. 

Мөн үеэр аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, Хонгор нутагт волейболын спортын хөгжлийн оргил үе ирж, улсын хэмжээний лигт тоглох бие даасан баг оролцуулах боломж бүрдсэнийг хэлсэн үгэндээ онцолж байв.

Холбоотой мэдээ