Төрийн албаны шалгалтад 89 иргэн тэнцлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/ Төрийн албаны нөөц бүрдүүлэх Ерөнхий шалгалтыг Төв аймагт зохион байгуулж дууслаа. Шалгалтад 254 иргэн бүртгүүлснээс 217 иргэн оролцож, ирц 85.43%-тай байв.
Шалгалтад оролцсон
иргэдээс 89 буюу 41.01% нь тэнцэж, төрийн албаны нөөцөд бүртгэгдэх боломжтой
боллоо. Шалгалтад тэнцсэн иргэдийн тоог өмнөх шалгалттай харьцуулахад
19.39%-иар өссөн байна.
Шалгалтын үр дүнг Төрийн
албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн тогтоол гаргах бөгөөд нөөцөд байх
хугацаа 3 жил юм.