Төгсөх ангийн сурагчдад "Шалгалтад бэлтгэх арга зүй" номыг гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-04-12 19:40:32

Баянхонгор /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын төгсөх ангийн сурагчдад "Шалгалтад бэлтгэх арга зүй" номон бэлэг гардуулах үйл ажиллагаа Тэмүжин театрын хурлын танхимд боллоо. Аймгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулах ирээдүй болсон сурагчдад шалгалтаа амжилттай өгч, сайн боловсрол эзэмшихэд нь түлхэц болох тус номыг УИХ-ын дарга Г.Занданшатар илгээжээ.

Энэхүү номон бэлгийг БШУГ-ын дарга Ж.Алтанцэцэг, УИХ-ын даргын Бие төлөөлөгч Э.Цэнд нар сурагчдад гардуулж өгсөн юм.

Энэ үеэр мөн Бууцагаан сумын уугуул, хүүхдийн зохиолч Х.Дэмбэрэлийн "Мазаалай баавгайн тухай" цуврал, "Цагаан богдын тууж" номын танилцуулга болов. Түүнчлэн Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт зохиолч, Ардын уран зохиолч  Дэндэвийн Пүрэвдоржийн "Сэгс цагаан богд" найраглалыг хэн сайн унших вэ? яруу уншлагын уралдаан тус танхимд өрнөлөө.

Сонирхуулахад, 2021-2022 оны хичээлийн жилд Баянхонгор аймгийн хэмжээнд 12 дугаар ангийг 830 сурагч төгсөнө. Тиймээс эдгээр сурагчдыг элсэлтийн ерөнхий шалгалтад амжилт гаргахад чиглэсэн аймгийн болон сумын Засаг дарга нарын нэрэмжит шалгалтуудыг БШУГ-аас шат дараатай зохион байгуулж байна. Тавдугаар сард аймгийн Иргэдийг төлөөлөгчдийн хурлын даргын нэрэмжит сорил шалгалтыг төлөвлөжээ.

Холбоотой мэдээ