Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь/МОНЦАМЭ/. Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгын ажил энэ оны 4 дүгээр сарын 18-наас улсын хэмжээнд эхэлж байна.
Дорноговь аймагт энэ хавар 2.7 сая мал хаваржиж буй бөгөөд гадны аймгаас өөрийн аймагт отор нүүдэл хийхийг өнгөрсөн жилээс эхлээд хориглоод байгаа юм.
Аймгийн
мал эмнэлгийн газраас энэ жил малын гоц халдварт өвчнөөс урьдчилан
сэргийлэх ажилд 80 гаруй мянган толгой мал, мал амьтны голомтот халдвар өвчнөөс урьдчилан
сэргийлэх ажилд 600 гаруй мянган толгой мал хамруулахаар төлөвлөжээ.