"Ариг гал", "Женко тур бюро", “Си Ви Эс"-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-04-26 17:54:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид 29 ХК-ийн 855,840 ширхэг хувьцааг 363.1 сая төгрөгөөр арилжив. Үүнээс 14 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 3 компанийн хувьцааны ханш буурсан бол 12 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Энэ өдөр "Ариг гал" (EER+13.86%), "Женко тур бюро" (JTB+5.68%) болон "Сэнтрал Экспресс Си Ви Эс" (CUMN+4.28%) ХК-ийн хувьцааны ханш хамгийн их өсөв.  "Хишиг уул" (HSX-10.86%), "Улсын их дэлгүүр" (UID-6.36%) болон "Адуун чулуун" (ADL-3.70%) ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 29,317 ширхэг нэгж эрхийг 16 сая төгрөгөөр арилжсан бол хөрөнгөөр баталгаажсан 25 ширхэг үнэт цаасыг 2.5 сая төгрөгөөр тус тус арилжив. ТOП-20 индекс 0.99 хувиар буурч, 37,095.94 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,121,508,391,698 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

Холбоотой мэдээ