Монголын аялал жуулчлалын холбоо Буриад улсын Аялал жуулчлалын яамтай хамтран ажиллана

Монголын мэдээ | НИЙГЭМ
bolor@montsame.mn
2022-04-27 15:10:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын аялал жуулчлалын холбоо /МАЖХ/ ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Аялал жуулчлалын яам аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа.

 

Уг гэрээнд Буриад улсын Аялал жуулчлалын сайд А.Д.Доржиев, МАЖХ-ны ерөнхийлөгч Д.Гантөмөр нар гарын үсэг зурав.

 

Ингэснээр Буриад улсад Монгол Улсын аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг сурталчлах, Монгол Улсыг сурталчлах ажлыг зохион байгуулж, Буриад улсаас жуулчид аялуулах сурталчилгааны ажлыг хамтран зохион байгуулах зэрэг боломж нээгдэж буй юм.

Холбоотой мэдээ