Бөхийн өргөөнд 5 дугаар сард 9 барилдаан зохион байгуулахаар товложээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос 2022 оны 5 дугаар сард Монгол бөхийн өргөөнд 9 барилдаан зохион байгуулахаар товложээ.
Тодруулбал, 5 дугаар сарын 07-нд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Монгол
Улсын гавьяат дасгалжуулагч, улсын арслан Бандийн Ганбаатарын нэрэмжит, гэр
бүлийн үүсгэн байгуулсан “Монгол зодог” ХХК-ийн 20 жилийн ойд зориулсан улс
аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан
Сарын
08-нд Булган аймгийн Тэшиг сумын аймгийн хурц, бадрангуй, хичээлт, итгэлт,
ерөөлт арслан Нямын Батчулууны нэрэмжит Аймаг цэргийн цолтой болон залуу /АЦЦБЗ/
256 бөхийн барилдаан
Сарын
13-нд Монголын зүүний хүчний холбооны 15 жилийн ойд зориулсан улс, аймгийн
алдар цолтой 128 бөхийн барилдаан
Сарын
14-нд “Чойрын богд хайрханы хишиг” АЦЦБЗ 256 бөхийн барилдаан
Сарын
15-нд “Алтанжолоо” группийн нэрэмжит “Улсын арслан цолны хүндэтгэл”-ийн улс,
аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан
Сарын
20-нд Нийтийн монгол шандастан болон өсвөр бөхийн ээлжит барилдаан
Сарын
21-нд сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан
Сарын
22-нд “Бахдам гарамгай” багийн халз барилдаан
Сарын
28-нд Нисэх хүчний өдөрт зориулсан “Улсын аварга цолны хүндэтгэл”-ийн улс,
аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно.