МАН-ын Удирдах зөвлөл дэд сайд нарын асуудлаар хуралдаж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-08-02 13:51:41

МАН-ын Удирдах зөвлөл 15.00 цагаас Төрийн ордонд хуралдаж эхэллээ. 

Удирдах зөвлөлийн өмнөх хуралдаанаар Засгийн газрын дөрвөн сайдад нэр дэвшигчийг тодруулсан. Харин энэ удаад 13 яамдын дэд сайд болон Төрийн нарийн бичгийн даргад нэр дэвшигчдийг тодруулах асуудлаар хуралдаж байгаа аж. 

Дэд сайд нарт дэвшигчдийн нэрс хэд хэдэн хувилбараа гараад байгаа юм. Эцсийн байдлаар Удирдах зөвлөлөөс нэр дэвшигчдийг өнөөдөр тодруулбал маргааш болох Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, томилуулах боломжтой болох юм.  

Сонирхуулахад, дэд сайд нарт МАН-аас нэр дэвшихээр доорх нэрс яригдаж байсан юм.  

1. Сангийн дэд сайд - Х.Булгантуяа /МАН-ын нарийн бичгийн дарга/

2. Гадаад харилцааны дэд сайд - Б. Батцэцэг /"Мөнхийн үсэг" ХХК-ийн ерөнхий захирал/

3. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд - З.Мэндсайхан /НАМЗХ дэд ерөнхийлөгч/

4. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд - Н.Удаанжаргал /МОХ ерөнхийлөгч, МАН шинэчлэлийн хороо/

5. Батлан хамгаалахын дэд сайд - н.Эрдэнэбаатар /Батлан хамгаалахын дэд сайд асан/

6. Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд - Б.Мөнхбаатар /ХАХНХ-ийн дэд сайд асан/

7. Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд - Х.Бадамсүрэн /УИХ-ын гишүүн асан/

8. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд - Г.Өнөрбаяр /МАН-ын бүлгийн ажлын албаны дарга/

9. Зам тээврийн дэд сайд - Б.Цогтгэрэл /УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх/

10. БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр /МАН-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газрын дарга/

11. Барилга, хот байгуулалтын дэд сайд - Х.Бат-Эрдэнэ "Алтай констракшн" захирал

12. Эрчим хүчний дэд сайд - н.Аубакер НАМЗХ УЗ-ийн гишүүн эсвэл А.Тлейхан УИХ-ын асан

13. Эрүүл мэндийн дэд сайд -Ц.Ганхүү /Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга асан/

14. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга - н.Ганболд /Сангийн яамны газрын дарга асан

Н.Гантуяа

 

Холбоотой мэдээ