Бэлчээрийн ургамал нийт нутгийн 20 орчим хувьд цухуйгаагүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-05-05 14:24:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээлснээр 4 дүгээр сарын 30-ны байдлаар бэлчээрийн ургамал манай орны нийт нутгийн 20 орчим хувьд цухуйгаагүй байна.


Тодруулбал, Ховд, Завхан, Архангай, Өвөрхангай, Дундговь, Говьсүмбэр, Өмнөговийн ихэнх, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Төв, Дорноговь, Сүхбаатарын зарим нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал бэлчээх боломжгүй байгаа аж.


Харин Хэнтий, Дорнод, Булган, Дархан-Уулын ихэнх, Хөвсгөл, Сэлэнгийн зарим, Увс, Төв, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар хэвийн, Увс, Говь-Алтай, Хөвсгөл, Өвөрхангай, Орхон, Сэлэнгэ, Төв, Өмнөговь, Сүхбаатарын зарим, Ховд, Завхан, Архангайн ганц нэг сумын нутгаар дунд буюу ургамал оройтож цухуйжээ. 

Холбоотой мэдээ