Сэргээшийн хяналт шалгалтыг чангатгахыг уриаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2016-08-03 09:44:51

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Prensa Latina/. Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн /WADA/ албаны хүмүүст хяналт шалгалтаа илүү нарийн нягт болгохыг Олон улсын Олимпын хорооны /ОУОХ/ Ерөнхийлөгч Томас Бах уриаллаа.

Хууран мэхлэгчдийг Риогийн Олимпод оролцохыг хориглож, “нэр цэвэр” тамирчдыг оролцуулахыг ОУОХ-ны 129 дүгээр чуулганы үеэр Бах уриалсан байна.

Риогийн Олимпын наадмын үеэр сэргээш хэрэглэсэн эсэхийг тогтоохын тулд 4500 шээсний шинжилгээ, 1000 цусны шинжилгээ авах бөгөөд дээжийг 10 жил хадгалах ажээ.

Сэргээштэй холбоотой аливаа хэргийг ОУОХ бус Спортын арбитрын шүүх бие даан шийдвэрлэнэ гэж тэрбээр нэмж хэлжээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ