Бэлчээрийн ургамлын орчны стрессийг тэсвэрлэх чадварыг судалжээ

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2022-05-11 17:43:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Шинэ үеийн залуу судлаач” сэдэвт эрдэм шинжилгээний хурал МУИС-д өнөөдөр боллоо. Хурлаар байгалийн шинжлэл, инженерчлэл, нийгэм, хүмүүнлэг, бизнесийн салбарын шилдэг илтгэлүүдийг танилцуулж хэлэлцэн шалгарууллаа. Энд ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны Их сургуулийн био-инженерчлэлийн магистрант Б.Батцэцэг, удирдагч дэд профессор Б.Даваапүрэв, профессор Ж.Батхүү нарын “Бэлчээрийн ургамлын орчны стресийг тэсвэрлэх чадварын судалгаа” илтгэл бүтээл нь онол болон практик талаасаа оролцогчдын анхаарал татаж байв.




Уг судалгаа бүтээлээр манай орны хатуу ширүүн, эрс тэс уур амьсгал бүхий байгаль, цаг уурын өвөрмөц нөхцөлд дасан зохицон ирсэн, хурдан соёолох чадвартай ургамлыг скринингийн аргаар илрүүлжээ. Ингэснээр хүрээлэн буй орчны стрессийг тэсвэрлэх чадварыг тогтоож, молекул биологийн механизмыг тайлбарласан байна. Уг судалгаа бүхий бүтээл байгаль шинжлэлийн салбарын шилдэг илтгэлээр тодорчээ. Мөн нийгмийн салбарын шилдэг илтгэлээр “Монгол Улсын төсвийн оновчлол ба цар тахлын нөлөө”, бизнесийн салбарын шилдэг илтгэлээр "Үйлчилгээний байгууллагын дотоод маркетингт нөлөөлөх хүчин зүйлс”-ийн судалгаа шалгарчээ. 








Гэрэл зургуудыг Н.Батбаяр

Холбоотой мэдээ