Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хөнгөн шуурхай үзүүлэхэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-05-16 11:19:49

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Цахим хөгжил, харилцаа холбооны яам, “Е-Мongolia” УТҮГ-ын хамтарсан баг Говь-Алтай аймагт ажиллаж байна. 

Хамтарсан баг өнөөдрөөс энэ сарын 20-ныг дуустал тус аймагт ажиллах юм. Тус ажлын баг өнөөдөр аймгийн удирдлагууд болон холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж, “Цахим үндэстэн” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хэрэгжилтийг танилцуулж, “Цахим-Алтай” хөтөлбөрийн хүрээнд хийж буй ажлын явц, төлөвлөгөөтэй танилцан санал солилцлоо.

Батлагдсан хөтөлбөрийн хүрээнд ажлын баг өнөөдөр төрийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хөнгөн шуурхай үзүүлэхэд мэргэжил, арга зүйн туслалцааг үзүүлэхийн зэрэгцээ орон нутгийн онцлогт тохируулан “Е-Mongolia”-д шинээр загварчлан хөгжүүлэх чиглэлээр асуумж судалгаа авч ажиллана. 

Мөн томоохон зах, худалдааны төвүүдээр төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E Mongolia” –г сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах аж. Тодруулбал, иргэд болон төрийн албан хаагчид, цахим сүлжээ хариуцсан операторуудад мэдээллийн технологийн ур чадварын сургалтуудыг зохион байгуулж, төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хөнгөн шуурхай үзүүлэхэд мэргэжил, арга зүйн туслалцааг үзүүлэхийн зэрэгцээ орон нутгийн онцлогт тохируулан шинээр загварчлан хөгжүүлэх, нэвтрүүлэх, цахим жишиг аймаг болоход мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллана хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.


Холбоотой мэдээ