Замчид цэцэрлэгт хүрээлэнгээ байгуулж, мянган мод суулгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-05-16 11:48:33

Өвөрхангай /МОНЦАМЭ/. "Өвөрхангай АЗЗА" төрийн өмчит хувьцаат компанийн хамт олон “Алтан шар зам” цэцэрлэгт хүрээлэнд мод суулгалаа.

Бүрд сумын нутаг, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн хүй цөглөсөн бууцны ойролцоо энэхүү цэцэрлэгт хүрээлэнг байгуулж байгаа бөгөөд улиас, шар хуайс зэрэг 1000 мод суулгасан юм. Замчид зам засварын ажлаа хийхийн зэрэгцээ цэцэрлэгт хүрээлэнгээ арчлан тордох аж.

Уг ажилд ЗТХЯ, аймгийн ЗДТГ болон бусад холбогдох байгууллагуудаас дэмжлэг үзүүлж байгаа юм. Мөн УИХ-ын гишүүн С.Чинзориг, Г.Ганболд нар орон нутгийн иргэдтэй уулзалт хийх үеэрээ мод, бут тарих ажилд оролцжээ.

Цэцэрлэгт хүрээлэн байгуулж буй тус газарт Д.Пүрэвдорж найрагчийн шүлэг “Алтан шар зам” дуунд зориулсан хөшөөг 2019 онд босгож байв. 

Холбоотой мэдээ