БНСУ хүнд торпед туршжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-05-17 13:47:59

СӨҮЛ. /TASS/.  БНСУ дотооддоо бүтээсэн “Tiger Shark” хүнд торпедыг /шунгадаг мина/ тавдугаар сарын 9-ний өдөр Япон тэнгист амжилттай туршсан байна. Энэ талаар тус улсын Батлан ​​хамгаалахын технологийн чанарын удирдлагын газар мягмар гарагт мэдээлжээ.


Торпедыг "Чан Бого-3" ангиллын шумбагч онгоцноос харвасан байна. 2019 онд бүтээсэн энэхүү зэвсгийг бөөнөөр үйлдвэрлэхээс өмнө ажиллагааг нь шалгах зорилгоор туршжээ.  “Tiger Shark”-ийн өмнөх шалгалтуудыг энэ оны гуравдугаар сард хийсэн байна.


“Өмнөд Солонгост бүтээсэн удирдлагат хүнд торпедын чанарыг баталгаажуулсан тул энэ удаагийн туршилт маш чухал боллоо" гэж Удирдлагат зэвсгийн системийн төвийн тэргүүн Жан Бон Ги хэлэв.


БНАСАУ шумбагч онгоцны баллистик пуужингийн технологио хөгжүүлж байгаа нь БНСУ-ыг Тэнгисийн цэргийн флотынхоо хүчин чадлыг дээшлүүлэх ажлыг шавдуулахад хүргэж байна гэж “Yonhap” агентлаг мэдээлжээ. 


Тавдугаар сарын 7-нд БНАСАУ-ын эрх баригчид Япон тэнгис рүү баллистик байж болзошгүй пуужинг шумбагч онгоцноос харваж туршсан юм.


Холбоотой мэдээ