Ханхөгшин хайрхныг 5 дахь удаагаа тайж тахилаа

ФОТО МЭДЭЭ
batchimeg@montsame.mn
2022-05-17 13:38:56

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Зуны эхэн сарын шинийн 15-ны билигт сайн өдөр Ханхөгшин хайрхны тэнгэрийг тайж тахилаа. Аймгийн ИТХ-ын 2006 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор “Ханхөгшин уул”-ыг орон нутгийн тахилгат хайрхнаар өргөмжилж, дөрвөн жилд нэг удаа тахих шийдвэрийг гаргасан байдаг.

Хүн, байгалийн хүйн холбоог эрхэмлэн дээдэлж, төрт ёсны үнэт уламжлал, нүүдэлчин ардын өв соёлыг сэргээн бадраах утга санаа, зорилгыг агуулдаг тайлга тахилгын ёслолыг эдүгээ 5 дахь удаагаа үйлдэж байна. Ханхөгшин хайрхан Арвайхээр хотоос 100 гаруй, Хайрхандулаан сумаас хойш 20 гаруй километрт, далайн түвшнээс дээш 2978 метр өндөрт өргөгдөн оршдог.