Австрали эмэгтэй 63 настайдаа анхны хүүхдээ төрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2016-08-04 12:40:35

МЕЛЬБУРН. /ВВС/. Австралийн Тасманийн арлын нэгэн эмэгтэй 63 настайдаа анхны хүүхдээ гаргажээ. Үүнээс өмнө ийм өндөр настайдаа анхны хүүхдээ төрүүлсэн тохиолдол Австралид гарч байгаагүй гэнэ.

Энэ сарын 1-нд Мельбурн хотод эмч нар түүнд хагалгаа хийн 34 долоо хоногтой охиныг эх барьжээ.

Амаржсан эхийн хамтран амьдрагч нь 78 настай ажээ. Тэдний нэрийг олон нийтэд дэлгээгүй байна.

Үр шилжүүлэн суулгалт удаа дараа амжилтгүй болсны эцэст 63 настай энэ эмэгтэй гадаадын донорын үр хөврөлийг ашиглан жирэмсэн болжээ.

Эх, охин хоёрын бие сайн байгаа аж.

2010 онд 60 настайдаа анхны хүүхдээ төрүүлсэн эмэгтэй “Австралид хамгийн өндөр настайдаа анхны хүүхдээ гаргасан эмэгтэй” гэсэн дээд амжилтыг эзэмшиж байжээ.

Тэгвэл дэлхийн дээд амжилтыг Адриана Илиеску гэх Румын эмэгтэй эзэмшдэг гэнэ. Тэрбээр 2005 онд 66 настайдаа анхны хүүхдээ төрүүлж байжээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ