Багш, шавийн эрдмийн уулзалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-05-20 16:25:11
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймагт Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн "Багш шавийн эрдмийн уулзалт’’ боллоо.

Тус уулзалт нь Монгол Улсын дээд боловсролын хөгжилд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн гүйцэтгэсэн үүргийг олон нийтэд сурталчлан таниулах, шинжлэх ухаан, түүн дотор анагаах ухаан, эмчилгээ, оношилгооны дэвшилтэт технологийн ололт амжилт, инновацыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн юм.

Мөн төгсөгчдийн ажлын байран дахь сургалтыг зохион байгуулж, багш шавийн холбоог бэхжүүлэх, орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, зөвлөгөөг үзүүлэх зорилготой юм. 

Энэхүү үйл ажиллагааг 50-иад жилийн өмнөөс зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жилийн уулзалтад Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нүүр ам судлалын сургуулийн захирал, анагаах ухааны доктор Б.Батбаяр болон бусад албаны хүмүүс оролцлоо.

 

 

 

 

Холбоотой мэдээ