Дизелийн түлш 27 хоногийн нөөцтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-05-20 16:50:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээн дэх газрын тосны бүтээгдэхүүний нөөц мэдээг танилцуулж байна. УУХҮЯ-ны мэдээллээр улсын хэмжээнд энэ сарын 16-ны байдлаар нийт 145 мянган гаруй тонн шатахуун байна. Үүнээс А-80 болон Аи-92, Аи-95 автобензин 38-80 хоногийн, дизель түлш 27 хоногийн нөөцтэй байна. 


Нийслэлд нийт 72.299 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 2,789 тонн, АИ-92 автобензин 30,533 тонн, АИ-95 автобензин 3,869 тонн, ДТ 31,708 тонн байгаа ба АИ-92 автобензиний 32, АИ-95 автобензиний 53, ДТ-ний 29 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна. Шатахууны нөөцийг бүсчилбэл,

  • баруун бүсэд 14,766 тонн,
  • хангайн бүсэд 8,978 тонн,
  • төвийн бүсэд 34,760 тонн,
  • зүүн бүсийн шатахууны үлдэгдэл, нөөц 10,017 тонны нөөцтэй байна. 

Манай улс он гарсаар нийт 619.9 мян.тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 13.9 мян.тонн, АИ-92 автобензин 216.4 мян.тонн, АИ-95/98 автобензин 11.2 мян.тонн, ДТ 308.5 мян.тн, онгоцны түлш 19.4 мян.тонн, бусад 50.6 мян.тонн байна.


Холбоотой мэдээ