Үндэсний бичгээр 300 гаруй иргэн нэрээ бичүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-05-21 23:57:58

Хөвсгөл /МОНЦАМЭ/. УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулж буй 31 дэх удаагийн номын баярыг Хөвсгөл аймагт “Илүү их уншъя” уриан дор Хотгойдын баатар Чингүнжавын талбайд тэмдэглэв.



Энэ үеэр аймгийн Нийтийн номын сангаас Хөвсгөлийн Ган үзэгтнүүд номын үзэсгэлэн, ховор хуучин номын, шинэ номын, монгол бичгийн номын үзэсгэлэнг дэлгэн үзүүллээ. Мөн Мөрөн сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид иргэдийн нэрсийг үндэсний бичгээр газар дээр нийт 300 гаруй иргэн бичүүлсэн байна.


Бичиг үсэг, номын баярын үеэр аймгийн Соёл урлагийн газраас Оточ маарамба, анагаах ухааны чиглэлээр 10 гаруй ном бүтээсэн Л.Галбаабадраа болон БШУГ-ын монгол хэлний мэргэжилтэн О.Оюунтунгалаг нарт хүндэтгэл илэрхийллээ.



Мөн Мөрөн сумын ЕБС-ийн номын санчдын монгол бичгийн номын үзэсгэлэн, Авьяас 8-р сургуулийн номтой плаш моб бүжиг, ХДТ-ын хамт олны урлагийн тоглолт, Соёлын төвийн номын санчдын урлагийн тоглолт, Номын өргөө дэлгүүрийн номын худалдаа, Ид шидийн оронд нэгдэх номын худалдаа зэрэг олон үйл ажиллагааг зохион байгуулж Хөвсгөлийнхөн номын баярт идэвхтэй оролцлоо.

 

 

Холбоотой мэдээ