Хугацаа нь дуусаж, чанар, аюулгүй байдал алдагдсан хүнсний бүтээгдэхүүнийг устгуулжээ

ОРОН НУТАГТ | Архангай
gereltod@montsame.mn
2022-05-25 09:53:23

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн МХГ Прокурорын газартай хамтран Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөөний төв, цэг салбарууд, ЕБС, СӨБ-ын орчмын дэлгүүр, хоол үйлдвэрлэл, худалдааны газруудад зөвлөн туслах үйлчилгээг үзүүлжээ. Хүнсний чанар, мал эмнэлэг, ургамал хамгаалал, хорио цээр, эрүүл ахуй халдвар хамгаалал, автозам, эрчим хүчний хяналтын чиглэлүүдээр үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөн туслах үйлчилгээг үзүүлсэн байна.

Зөвлөн туслах үйлчилгээний явцад 24 дэлгүүрээс хадгалах хугацаа дууссан, чанар аюулгүй байдлаа алдсан, хаяг шошгын зөрчилтэй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, утаат болон электрон тамхи худалдан борлуулж байсан зөрчлийг илрүүлэн 86 нэр төрлийн бүтээгдэхүүнийг буцаан таталт хийлгэхээр битүүмжилж, тухайн байгууллагын дотоод хяналтын дор 85 нэр төрлийн 812 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг устгуулан иргэдийг хоол, хүнснээс шалтгаалсан хордлогод өртөх эрсдэлээс сэргийлжээ.
Мөн сургууль, цэцэрлэг орчмын авто замын орц, гарц, тэмдэг, тэмдэглэгээг хийлгэж, цахилгааны аюулгүй байдлыг хангуулан, гал гарах эрсдэл үүссэн зөрчлийг арилгуулан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв. Зөвлөн туслах үйлчилгээг үргэлжлүүлэн хийж байна.


Холбоотой мэдээ