Их Британийн нислэгийн компани согтууруулах ундааг хориглолоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
nyamtulga@montsame.mn
2016-08-05 11:30:40

ЛОНДОН. /Xinhua/. Их Британийн “Jet2.com” нислэгийн компани онгоцон дотор согтууруулах ундаа худалдаалахыг хориглосон Европын анхны компани боллоо.

Их Британийн зуны цагаар 08:00-аас өмнө өглөөний бүх нислэгийн үеэр онгоцон дотор согтууруулах ундаа худалдаалахыг хориглох замаар хүмүүсийн гаргадаг зохисгүй, бүдүүлэг авиртай тэмцэх нь энэ арга хэмжээний зорилго юм гэж тус компани мэдэгджээ. Энэ арга хэмжээ энэ сарын 8-наас эхлэн хэрэгжих ажээ.

Бидний хэрэгжүүлж буй уг арга хэмжээг дэмжиж, 08:00 цагаас өмнө согтууруулах ундаа худалдахгүй байхыг нисэх онгоцны буудал болон жижиглэн худалдааны дэлгүүрүүдэд компани уриалсан байна.

Үүний зэрэгцээ нислэгийн өмнө болон нислэгийн үеэр архи, согтууруулах ундааны хууль бус хэрэглээг хориглох үүднээс нисэх онгоцны буудалд худалдаалагдсан архи, согтууруулах ундаанд зориулан битүүмжилсэн уут гаргах уриалгыг дэмжихийг тус компани агаарын тээврийн бусад компаниудаас хүсчээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ