НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээний талаар санал хураалт явуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ankhbayar.abr@yahoo.com
2022-05-26 14:37:50

НҮБ. /Reuters/. БНАСАУ лхагва гарагт дахин гурван пуужин туршсан ба үүний нэг нь тив алгасах баллистик пуужин байж магадгүй хэмээн таамаглаж байна.


АНУ-ын албаны хүмүүс мөн өдөр хэлэхдээ, “Пёньяны үй олноор хөнөөх зэвсэг болон баллистик пуужингийн хөтөлбөрийг хууль бусаар хөгжүүлэх боломжийг хязгаарлах үүднээс НҮБ-ын Аюулгүйн зөвлөл ойрын өдрүүдэд тус улсын эсрэг хориг арга хэмжээ авах тогтоол батлах санал хураалт явуулахаар төлөвлөж байна” гэжээ.


Энэ оны 3 дугаар сарын сүүлчээс эхлэн АНУ хориг арга хэмжээ авахаар шахаж эхэлсэн бөгөөд 4 дүгээр сард хоригийн төслийг Аюулгүйн зөвлөлийн  гишүүн 15 улсад танилцуулсан.


Дээрх хориг арга хэмжээний төсөлд янжуур тамхины экспортыг хориглох, жил бүр тус улс руу экспортолдог түүхий газрын тосны экспортын хэмжээг 1 сая баррелиар бууруулж, 3 сая баррельд хүргэх, боловсруулсан газрын тосны экспортыг 125 мянган баррелиар бууруулж, 375 мянган баррельд хүргэх зэрэг багтсан байна.


Уг төслийг дор хаяхад 9 гишүүн орон дэмжих шаардлагатай бөгөөд БНХАУ, АНУ, Их Британи, Франц, ОХУ хориг тавихгүй бол батлах боломжтой юм.     

Холбоотой мэдээ