Дорнод аймаг “Нэгдүгээрт хүүхэд” уриан дор баяраа тэмдэглэн өнгөрүүллээ

ФОТО МЭДЭЭ
167@montsame.mn
2022-06-02 13:20:07

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймаг Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг “Нэгдүгээрт хүүхэд” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ.

Баярын жагсаалд сурлага, урлаг, спортын тэргүүний сурагчид, Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагуудын төлөөлөл болон Хөгжимт драмын театрын “Мангасуудын хаан” хүүхдийн жүжгийн уран бүтээлчид зэрэг нийт 500 гаруй хүүхэд жагссан юм.