“Бакула Ринбүүчи” шуудангийн маркийг нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2022-06-15 14:13:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  “Кушок Бакула Ринбүүчи”-ийн нэрэмжит шуудангийн марк нээх анхны өдрийн ёслол ГХЯ-нд боллоо.

Бакула Ринбүүчи БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар 1990-2000 онд үр бүтээлтэй ажиллаж, Монгол, Энэтхэгийн орчин үеийн харилцааны бат бэх суурийг тавихад үнэтэй хувь нэмэр оруулсан юм.


Түүх соёлын хэлхээ холбоо, чөлөөт ардчилсан нийгэм, бүс нутаг болон олон улсын энхтайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах зэрэг нийтлэг үнэт зүйлсэд суурилсан Монгол, Энэтхэгийн храилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн зарчмаар тууштай өргөжин хөгжиж, харилцан бие биенээ дэмжин ажиллаж байгааг энэ үеэр албаныхан тодотгов.

Энэхүү сэдэвт маркт бурханч лам Б.Пүрэвбатын зурсан түшлэгт номт ширээн дээр Бакула Ринбүүчи гэгээнтнийг номт хувцастай, хонх, очир барин заларч буйгаар дүрслэн харуулжээ.

“Монгол Шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар ёслолд оролцсон хүндэт зочдод дурсгалын марк гардуулав. Нээлтэд ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, Номун хан гавж Д.Чойжамц, БНЭУ-ын Хууль зүйн сайд Кирен Рижижу, Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх нар оролцсон юм.







Холбоотой мэдээ