Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-08-08 14:33:41

     Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр маргааш баруун аймгуудын нутгаар, 10-ны өдөр ихэнх нутгаар, 11-ний өдөр нутгийн хойд хэсгээр бороо орох төлөвтэй байгаа тул үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад анхааруулж байна.

Түүнчлэн, иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голуудын  усны түвшин буураагүй байгаа голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг анхааруулж байна.

2016 он гарсаар иргэдийн хайхрамж, болгоомжгүй байдлаас шалтгаалан усны ослоор 18 аймгийн 40 сум, нийслэлийн 4 дүүрэгт нийт 74 удаагийн тохиолдлоор 85 хүн /хүүхэд-26, насанд хүрэгсэд-59/ амь насаа алдаад байгаа юм.

Н.Туяа

Холбоотой мэдээ