ОЮУ ТОЛГОЙ: Гүний уурхайн хүдэр буулгах тэсэлгээг эхлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-06-17 17:11:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оюутолгойн төслийн ордын гүнийн уурхайн хүдэр буулгах тэсэлгээг өнөөдрөөс эхлүүлж байна. Оюутолгойн далд уурхайн төлөвлөгөөгөөр гүний уурхай энэ оны 10 дугаар сараас тогтвортой үйлдвэрлэл явуулах аж. Гүний уурхайн бүтээн байгуулалтын нийт өртгийг 6.75 тэрбум ам.доллар хэмээн тооцоолжээ.

Анх 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдана хэмээн тооцоолж байсан дүнгээс 1.45 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт шаардлагатай болно гэсэн үг. Ийнхүү гүний уурхай ашиглалтад орж, үйлдвэрлэлийн хүчин чадлыг оргил цэгт нь хүргэснээр 2030 он гэхэд Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болох төлөвтэй байна.

2028-2036 онд Оюутолгой ил болон далд уурхайгаас жил тутам 480.000 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх нь. Газрын гүнээс олборлох хүдэр дэх зэсийн агуулга 1.52 хувь буюу ил уурхайгаас олборлож буй хүдрийн агуулгаас даруй гурав дахин их байна. Түүнчлэн нэг тонн хүдэр дэх алтны агуулга 0.31 гр гэсэн тооцоотой байна.  

Холбоотой мэдээ