БНСУ дотооддоо бүтээсэн "Нури" сансрын пуужинг хөөргөжээ

ДЭЛХИЙД | ШИНЖЛЭХ УХААН
nyamdavaa@montsame.gov.mn
2022-06-22 09:45:01

СӨҮЛ. /CGTN/. БНСУ дотооддоо бүтээсэн "Нури" пуужинг мягмар гарагт хөөргөсөн нь хиймэл дагуулуудыг дэлхийн тойрог замд оруулах хоёр дахь оролдлого нь боллоо гэж "Yonhap" агентлаг мэдээлжээ. 


"KSLV-II" гэх 200 тонн жинтэй "Нури" пуужинг тус улсын өмнөд эргийн Гохеун тосгон дах "Наро" сансрын төвөөс орон нутгийн цагаар 16:00 цагт хөөргөсөн гэж Шинжлэх ухаан, мэдээллийн технологийн яамнаас мэдээллээ.


Тус яамны мэдээлснээр, хөөргөх ажиллагаа төлөвлөсний дагуу дууссан бөгөөд инженерүүд хиймэл дагуулууд тойрог замд амжилттай орсон эсэхийг тогтоохын тулд нарийвчилсан дүн шинжилгээ хийж байна.

Холбоотой мэдээ