Хятад улс дэлхий орчмын сансрын орон зайг судлах хиймэл дагуул хөөргөжээ

ДЭЛХИЙД | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2022-06-22 16:53:46

БЭЭЖИН. /TASS/. Хятад улс дэлхий орчмын сансрын орон зайг судлах зорилгоор “Tianxing-1” туршилтын хиймэл дагуулыг өнөө өглөө амжилттай хөөргөлөө. 


Тус улсын төв телевизээр мэдээлснээр, хиймэл дагуулыг орон нутгийн цагаар 10:08 цагт Ганьсу мужийн Жюцюань сансрын буудлаас “Kuaizhou-1A” зөөгч пуужингаар хөөргөсөн байна. 


Хиймэл дагуул заагдсан тойрог замд орсноор хөөргөлт амжилттай болсон гэж үзлээ гэж Хятадын төв телевиз онцолжээ. 


“Kuaizhou-1” нь жижиг хиймэл дагуул хөөргөх зориулалттай, Хятадын хөнгөн ангиллын зөөгч пуужин юм.


Холбоотой мэдээ