15 тн давс нөөцлөөд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-10-02 17:02:06

Булган аймгийн Хот тохижилт үйлчилгээний төв нь өвлийн бэлтгэлээ базааж дуусах шатандаа ороод байна.

Ирэх өвлийг цас ихтэй хүндхэн өвөл болно хэмээн яригдаж байгаа тул өнгөрсөн өвлийнхөөс арай илүү зүйлсийг нөөцөлж байна. Үүнд 15 тн давсыг 5 сая төгрөгөөр, 20 м/3 элсийг 80 мянган төгрөгөөр авч, харин хужраа одоохондоо буулгаж амжаагүй байна. Өнгөрсөн онд 1кг давсыг 650 төгрөгөөр авч байсан бол энэ онд  “давсны орноос нь”  буюу шууд аймаг руугаа ачуулахаар захиалж,  кг – ыг нь 400 төгрөгөөр авчээ.

П.Батням

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд