ХОВД: Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд 700 гаруй хүн хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-06-28 09:13:16

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн дэргэдэх "Эрүүл мэндийн дэмжих төв"-д урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо хийж байна.

Эрүүл мэндийн сайдын 2022 оны 3 дугаар сарын А/139 дүгээр тушаалаар “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо”-г орон даяар 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхэлсэн.

Уг  үзлэг, шинжилгээнд  2022 оны зургаадугаар сарын 27-ны өдрийн байдлаар Ховд аймгаас 744 хүн буюу нийт хүн амын 1.35 хувь нь хамрагдсан байна. 

Улаан хоолой, ходоод, элэг, уушги, бүдүүн шулуун гэдэс, хөх, умайн хүзүүний хавдрыг эрт илрүүлэх боломжтой тул иргэд өөрсдийнхөө эрүүл мэндэд анхаарч үзлэг, шинжилгээ, оношилгоондоо бүрэн хамрагдахыг эмч нар зөвлөлөө. 

                                                                                            

Холбоотой мэдээ