ХӨВСГӨЛ: Тусгай зөвшөөрөлтэй 30 гаруй завийг оношилгоонд оруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-06-27 16:48:10

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хатгал тосгоны Хөвсгөл нуурт усан замын тээврийн ажил үйлчилгээ эрхэлдэг тусгай зөвшөөрөл бүхий 100 орчим завь байдаг байна.


Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Зам тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргаатай хамтран усан замын тээврийн ажил үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагааг шалгаж, зөвлөмж өгч, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх ажил хийж байна.


Өнөөдрийн байдлаар тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй завь оношилгоонд хамрагдаад байна. Хяналт шалгалт үргэлжилсээр байгаа бөгөөд аялал жуулчлалын улирал эхэлж буй учраас усан замын тээврийн үйлчилгээ эрхлэгч, аж ахуйн нэгж, иргэн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байж үйлчилгээ үзүүлэх шаардлагыг тавьж байгаа ажээ.

 

 

Холбоотой мэдээ