Улсын баяр наадмаар үйлчилгээ эрхлэх хүсэлтийг өнөөдрөөс авч эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-06-29 09:23:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын баяр наадмаар худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтийг өнөөдөр 8.00 цагаас цахимаар авч эхэллээ.


Ингэхдээ www.ulaanbaatar.mn сайтын үйлчилгээ эрхлэх бүртгэл цэс рүү нэвтэрч хүсэлтээ өгөх боломжтой. Хүсэлтийг ирэх сарын 1-ний 17.00 цаг хүртэл хүлээн авна гэж Улаанбаатар хотын Захирагчийн албаны Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргал мэдээллээ.


Баяр наадмын үйлчилгээг зөвхөн ААН-үүдэд олгож, үйлчилгээ эрхлэхийн тулд хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах учир ААН-үүд www.ulaanbaatar.mn сайтад тавигдах шаардлагын дагуу материалаа бэлдэн бүртгүүлж, бүртгэл баталгаажих үед QR код олгох аж. Хүй долоон худагт нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт бүртгэлтэй ААН-үүд, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах талбайд Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй, Баянзүрх зэрэг дүүргийн ААН-үүд хүсэлт гарган зөвшөөрлийн код авах аж.

Холбоотой мэдээ