"Хөвсгөл усан зам”, "Махимпекс”, "Женко тур бюро"-гийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-06-30 19:53:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид 30 ХК-ийн 410,091 ширхэг хувьцааг 143.1 сая төгрөгөөр арилжив. 11 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 15 ХК-ийн ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.  "Хөвсгөл усан зам" (HUZ+14.98%), "Махимпекс" (MMX+7.43%) болон "Женко тур бюро" (JTB +5.51%) ХК-ийн ханш хамгийн их өссөн бол "Крипто Үндэстэн" ХК (BUN -12.33%) , "Монгол Базальт" ХК (MBW -5.25%) болон "Монгол шевро" ХК (MVO -3.33%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 3,285 нэгж эрхийг 2,212,179 төгрөгөөр арилжсан бол хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 10,994 ширхгийг 1,099,180,120 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 1 үнэт цаасыг 97,040 төгрөгөөр тус тус арилжив. Мөн багцын арилжаагаар 1.2 сая үнэт цаасыг  250 сая төгрөгөөр арилжлаа.

ТOП-20 индекс 0.42 хувиар буурч, 32795.68 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,838,762,766,353 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

Холбоотой мэдээ