Замд гарсан ослын улмаас 7 иргэн амиа алджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-08-10 14:15:56

Иргэдийн амралт, зугаалга эхэлсэнтэй холбогдуулан замын осол гэмтэл буурахгүй байгаа талаар Өвөрхангай аймгийн Замын цагдаагийн тасгийн байцаагчид хэлж байна.

Саяхан Архангай аймгаас Улаанбаатар хотыг чиглэж явсан “T.Prius” маркийн авто машины жолооч өмнөх машинаа гүйцэж түрүүлэхдээ хурд хэтрүүлсний улмаас Өвөрхангай аймгийн харъяат иргэд бүхий “Landcruicer” маркийн автомашинтай мөргөлдөж улмаар "T.Prius” маркийн авто машинд зорчиж явсан 4 том хүн, 3 хүүхдийн амь нас хохирсон байна. “T.Landcruicer” маркийн авто машинд зорчиж явсан гурван хүн хүндээр гэмтжээ.

Энэ мэт замын осол гэмтэл, хэрэг зөрчил буурахгүй байгаа учраас Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн алба хаагчид орон нутгийн замд хяналт шалгалт явуулж, жолооч нарт хурд хэтрүүлэхгүй байх, гүйцэж түрүүлэхгүй байх, мөн хамгаалах бүсээ зүүж хэвшихийг анхааруулж байгаа юм.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ