ТӨВ: Ардын Засгийн газрын анхны Ерөнхий сайд Д.Бодоогийн хөшөөнд цэцэг өргөлөө

ОРОН НУТАГТ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-07-08 14:37:59

Төв /МОНЦАМЭ/ Үндэсний их баяр наадам Төв аймагт өнөөдөр хурдан морины хязаалан нас уралдаж, Ардын Засгийн газрын анхны Ерөнхий сайд, төр нийгмийн зүтгэлтэн Догсомын Бодоогийн хөшөөнд цэцэг өргөснөөр эхэллээ.

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101, Төв аймгийн 99, Зуунмод хотын 80, Манзушир хутагт Самбадондовын Цэрэндорж, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Да лам Гомбын Цэрэнчимэд нарын мэлмий гийсний 150 жилийн ойн баярыг тохиолдуулан Төв аймаг, сумдын удирдлагууд төр, нийгмийн зүтгэлтнүүд, төрийн албан хаагчид ардын Ардын Засгийн газрын анхны Ерөнхий сайд, Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Бодоогийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийллээ.

Энэ өдөр хурдан морьдын хязаалан, шүдлэн насны уралдаан, үндэсний сурын харваа, баярын хурал, хүндэтгэлийн тоглолт болно. 7 дугаар сарын 9-нд хурдан морьдын азарга, соёолонгийн уралдаан, баяр наадмын албан ёсны нээлт, үндэсний сур болон шагайн харваа хүчит бөхийн барилдаан, үдшийн цэнгүүн зэргийг хөтөлбөртөө тусгажээ.

 

Холбоотой мэдээ